ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ковид”-ын халдвар зургаан хүнд нэмж илэрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-01

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 2020 тавдугаар сарын 31-нд нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй аж.  Харин тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй. Тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ, “18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрлээ. Үүнийг иргэд анхаарах хэрэгтэй.  Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 болж, үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна. Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэлээ.