ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-05

Өнөөдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Бурхан багшийн Их дүйчин өдөр” бүх нийтээр амрахаар хуульчилсан нь энэ жилээс хэрэгжиж эхэллээ.

Энэ өдрийг Бурхны шашинт Азийн бүх улс орнууд,  Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэж заншсан аж.

Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон тэмдэглэж байна.