ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван хүний шинжилгээний хариу эерэг гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-05

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Зургадугаар сарын 04-ны өдөр 715 хүнийг шинжилгээнд хамруулахад 710 нь сөрөг буюу корона вирус илрээгүй. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгээс  авсан 14 сорьцийн хариу болон Дорноговь аймгийн  Ханги, Мандал боомтоор орж ирсэн 29 жолоочийн хариу юм. Дархан-Уул аймагт ажиллаж буй ажиглах байранд тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийсэн. Ингээд зургадугаар сарын 04-ны өдрийн 715 хүний шинжилгээний хариу гарч таван хүнээс корона вирус  илэрсэний  4 нь оюутан, 1 нь хүнсний тээврийн жолооч юм.  Нэг жолооч зургадугаар сарын 3-ны өдөр орж ирсэн бөгөөд сэжигтэй тохиолдолд тооцон Сэлэнгэ аймагт тусгаарлаж байсныг өнөөдөр ХӨСҮТ- рүү татан авчрахаар боллоо” гэсэн юм.

Т.Буяндэлгэр