ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдээ тэвэрч өндрөөс үсэрсэн эмэгтэйг СЭМҮТ-ийн хяналтад байдаг гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-05

“Өргөө” кино театрын ойролцоо буюу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зургаан давхраас 37 настай эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг гарч,  цахим орчинд цацагдсан билээ. Уг хэрэгт холбогдуулан ах, дүү хоёрыг дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Талийгаачийг  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж байсан ч  сэтгэцийн хувьд эрүүл бус нэгэн байсан гэв. Өөрөөр хэлбэл СЭМҮТ-ийн эмчийн хяналтанд байсан гэх мэдээлэл байна.

Хэрэг гардаг өдөр талийгаач дэлгүүрээс архи авсан бичлэг камерт үлдсэн. Мөн хоёр хуудас бүхий гэрээслэл бичиж үлдээхдээ ар гэрийнхэнд гомдсон, ийм үйлдэл хийж байгаад уучлаарай гэсэн утга бүхий зүйл бичжээ.  Талийгаач тухайн өдөр их айж сандарсан, түгшсэн байдалтай харагдсан талаар гэрчүүд цагдаад мэдүүлэг өгчээ.