ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-аас ирсэн 65 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид  333 сорьцод шинжилгээ хийсэн. Үүнээс  нэг сэжигтэй тохиолдол батлагдлаа. АНУ-аас өчигдөр эх орондоо ирсэн 255 зорчигчоос 65 настай эмэгтэйд хийсэн шинжилгээний хариу эерэг гарлаа. Сайн мэдээ нь,  өнөөдөр нэг хүн эдгэж гарлаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд 47 хүн байна. Түүнээс  хүндэвтэр зургаан хүн байна. Өнөө өглөө Москва-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 115 тохиолдлоос сэжигтэй гурван тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа” гэлээ.