ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даншиг наадам энэ сарын 29-ны өдөр болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-26

Гандантэгчэнлин хийдээс энэ жилийн "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ. Тус наадмыг уламжлал ёсоор энэ жил  зургаа дахь  жилдээ  энэ сарын 29-ны өдөр зохион байгуулах аж. Энэ талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэлэхдээ, Даншиг наадмын уламжлалыг тасалдуулахгүйгээр зохион байгуулахаар болсон. Гэхдээ олон нийтийг хамарсан бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй. Тиймээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн 9-ний өдөр буюу 2020 оны зургадугаар сарын 29-нд болно. Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ сарын 26, 27, 28-нд гурван өдөр хуралдаж, энэ сарын 29-нд гадна талбайд хүрээ цамын хурал уламжлал ёсоор болно. Энэ жил олон нийт цугларахгүй учраас гол шашны төлөөлөл болон цам цамнаач, лам хуврагууд нарийн зохион байгуулалттайгаар оролцоно” гэв.

"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадмыг онлайнаар сүсэгтэн олонд хүргэх аж.