ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: 11 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-30

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Энэ сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс илрээгүй. ХӨСҮТ-д хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд вирус илрээгүй. Харин нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдал нь 34 нь хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрөөд охинтой боллоо “гэлээ.