ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-д 51 хүн эмчлүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-17

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, д өчигдөр 438 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 437 хүнд вирус илрээгүй ч долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнд вирус илэрлээ. Тус иргэн нь 18 настай эрэгтэй байлаа. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжлээ. Батлагдсан тохиолдол 262 байгаагаас 211 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 51 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа 50 хүний биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа” гэлээ.