ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-30

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр  гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалвал, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн гурван  хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан  нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 66 хүн байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж үзвэл, 62 нь хөнгөн, гурав  нь хүндэвтэр, нэг нь хүнд байна" гэлээ.