ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хил дээр гацсан оюутныг нэвтрүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-30

Чех улсад суралцдаг оюутан Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаар өнөөдөр  мэдээллээ. Түүнээс шинжилгээ авч, тусгаарлах байранд шилжүүлэх юм байна. Улсын онцгой комиссын ажилтнууд түүнд карентины мөнгөө төлөх шаардлага тавьсны дагуу  төлбөрөө төлсөн аж. Тэрбээр  “Ачааны машинд дайгдан 25 хоног явж Монголын хил дээр ирсэн ч оруулаагүй. Бараг 7800 км зам туулсан байх. Монголын хилээр оруулахгүй, ОХУ  буцааж оруулахгүй байгаа болохоор машинд хоносон. Одоо гэхдээ Монголын хилээр оруулах гэж байх шиг байна. Өөр зүйл хэлэх боломжгүй байна” гэлээ.