ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, нэг нь хүнд байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-31

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн  захирал Д.Нямхүү "Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр  249 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд энэ сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 164 хүний шинжилгээ, ажиглах байрны 41 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, тандалтын хоёр хүн, Алтанбулагийн боомтын 32 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээ багтаж байгаа. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 болсноос 225 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 66 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 62 нь хөнгөн, хүндэвтэр гурав, нэг нь хүнд байна" гэлээ.