ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Охин Чехээс том оврын машинд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-31

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар  өнөөдөр  мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Чехээс ирсэн оюутан эмэгтэйн талаар дараах мэдээллийг өглөө.  Тэрбээр  " Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэх чиг үүрэг нь ГХЯ-нд  хамаардаггүй. Чехээс ирсэн оюутны талаар мэдээлэл авсан даруйдаа үнэхээр тэр улсаас ирсэн эсэхийг тодруулах шаардлага үүссэн. ОХУ өөрийн хилээр нэвтрэх эрхтэй гурван улсыг зарласан. Үүнд Чех улс байхгүй. Бид мэдээлийг авсан даруйдаа тухайн иргэний ар гэртэй нь холбогдсон. Одоогоор Чехээс том оврын машинд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа. Түүнчлэн  Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол-Оросын бүх боомтын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ шийдвэр хүчинтэй байгаа. Хэрэв Монгол Улсын иргэнийн татан авах тохиолдолд зохион байгуулалттайгаар хоёр тал тохиролцон хилээ нээж авч байгаа. Бид өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нийтдээ 1,700 иргэнийг татан аваад байна. Чехээс ирсэн охины хувьд ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ирсэн учраас хил хаалттай байсан. Хил нэвтрүүлэх шийдвэр гаргахаар холбогдох байгууллагууд удсан болов уу гэж бодож байна.  Энэ охин яаж ирсэн нь одоогоор албан ёсоор тодорхойгүй байгаа" гэв.