ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гал гарсан байрнаас хөл, толгойг нь скочоор хүлсэн эмэгтэйн цогцос олджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-04

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхонд өчигдөр буюу 3-ны өдөр гал гарч, 22 настай эрэгтэй зургаан давхрын цонхоор үсэрч нас барсан харамсалтай хэрэг гарсаэ билээ. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Тодруулбал, “Саруул тэнгэр” хотхоны 115 дугаар байрны зургадугаар давхарт иргэний байр шатаж байна гэсэн дуудлага наймдугаар сарын 3-ны өдрийн 21.49 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 21.56 цагт очиж, 30 минут ажиллан галыг унтраасан байна.

Гэвч гал гарсан байрнаас толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн 46 настай эмэгтэйн цогцос олджээ. Цогцсыг гаргаж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн реппер залуу амиа алдсан гэх асуудлаар цагдаагийн байгууллага худал ташаа мэдээлэл өглөө гэсэн асуудалд тайлбар хийхдээ “Бид прокурорын зөвшөөрлийн дагуу олон нийтэд мэдээлэл өгдөг. Шалгагдаж буй хэргийг нэгбүрчлэн тайлбарлах мэдээлэл өгөх боломжгүй. Энэ нь олон нийтэд эргэлзээ төрүүлдэг болов уу. Мөн хандалт авах гэсэн хуурамч хаягууд ташаа мэдээлэл их тараадаг. Хэрэг мөрдөн байцаалтын явцад байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Шалгаж байгаа” гэлээ.