ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туул голд цогцос хөвж байна гэсэн дуудлага иржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-06

ОБЕГ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар-Усан тохой” гэдэг газар “Туул” голын усанд хүний цогцос хөвж байна гэсэн мэдээллийг 08.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 түр зогсоосон. 08.05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Баянзүрхийн гүүр”-нээс “Бэл” амралт хүртэл завьтай 97 км-т урсаж, 20 удаа шумбаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:04 түр зогсоосон байна.

2020.08.06-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.