ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ноцтой осол гарч, зургаан хүн амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-07

Энэ сарын 6-ны 19.00 цагийн орчимд Баян_Өлгий аймаг Ногоон нуур сум 9-р баг Цагааннуур тосгон /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфалтан замд Т_caмру маркийн автомашин угтах хаалганы баганыг мөргөсний улмаас жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон байна.

Эдгээр амь хохирсон хүмүүсийн 2 нь 8 болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна.