ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Facebook компани орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд сургалт хийнэ

Т.БАТСУУРЬ
2020-10-01

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар Facebook компанитай хамтран 2020 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нарт зориулан Facebook апп дээр сонгуулийн сурталчилгааг хэрхэн амжилттай хийх талаар сургалт зохион байгуулах гэж байна.

Уг сургалтаар Facebook болон Instagram-д улс төр, сонгуулийн зар сурталчилгааны ил тод байдал болон шинэ стандартын дагуу зар сурталчилгааг явуулах зарчим зааварчилгааны тухай заах юм. Энэхүү сургалтад Facebook-т politician төрөлд хамрагдаж байгаа пэйжүүдийн админууд үнэгүй хамрагдах боломжтой.

Хаана: Faro Group Office, Central Park office, 7Th floor

Хэзээ: 10 сарын 2-ны өдөр 11:00 цагт

Бүртгүүлэх линк: https://politicalad.splashthat.com/

Хөтөлбөр:

10:30 – 11:00  Бүртгэл          

11:00 – 11:10  Нээлт (А.Золзаяа, ХХМТГ)

11:10 – 12:00  Сургалт (А.Бямбажаргал, Faro Foundation)

12:00 – 12:30  Асуулт Хариулт

12:30 – 13:00  Хаалт