ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цементийг үнстэй хольж, худалдаалж байсан хэргийг илрүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-20

Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Энэхүү хэрэгт холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гурван газрыг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн буюу 1500 ширхэг ууттай цемент хураан авсан байна. Мөн "Үнсийг станцаас гаргах нь тусгай журамтай. Яаж гаргасан болон хэчнээн хүнийг хохироосныг тогтоох шалгалт цааш үргэлжилнэ" гэдгийг албаныхан хэллээ.