Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг болох Баянзүрх өөрийн гэсэн нэгдсэн эмнэлэггүйн зовлонгоо үеийн үед эдэлж ирсэн билээ. Тэгвэл ганцхан дүүргийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс болж цар тахлын үед нийтээрээ, нийслэлээрээ, улсаараа хохирох аюулд өртлөө.
Цар тахлын онцгой үед эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халдвар хамгааллын дэглэм сахиагүй “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн удирдлагууд ямар хариуцлага хүлээх вэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл ч гэж харж болохоор. Тэгвэл энэ эмнэлгийн эмгэнэлтэй түүх менежментийн гэрээ нэрийн дор Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Даш-Яндаг гэгчийн мэдэлд шилжсэнээр эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэд 1997 оноос менежментийн гэрээгээр хувьд шилжсэн улсын татаастай, хувийн тодотголтой “Баянзүрх эмнэлэг” ХХК нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газраас үйлчилгээ авч байгаа юм. Түүнчлэн жирийн үед ачааллаа дийлдэггүй, хүнд суртал нь дуусдаггүй, олигтой эмчилгээ үйлчилгээ үзүүлдэггүй тус эмнэлгээр аргаа барсан ахмад, залуус хүүхдүүд үйлчлүүлдэг байна.
Иргэдийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл ч гэж харж болохоор. Тэгвэл энэ эмнэлгийн эмгэнэлтэй түүх менежментийн гэрээ нэрийн дор Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Даш-Яндаг гэгчийн мэдэлд шилжсэнээр эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэд 1997 оноос менежментийн гэрээгээр хувьд шилжсэн улсын татаастай, хувийн тодотголтой “Баянзүрх эмнэлэг” ХХК нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа газраар үйлчилгээ авч байгаа юм.
Чадалтай нь хувийн төлбөртэй өрөөнд үйлчилгээ авдаг бол чадал муутай нь үнэгүй ор хүлээнэ. Үнэгүй юу байхав дээ, эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авч болох, ор хэзээ сулрахыг хүлээнэ. Аль эсвэл гудас, хөнжлөө чирээд коридорт хэвтэх нь наад захын асуудал.
Нийтийн өрөө нь хамгийн багадаа наймаас дээш хүнтэй. Харин төлбөртэй өрөө нь хоёр хүн хэвтэх зориулалттай гэх. Тэгвэл улсын дэмжлэгтэй, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас дэмжлэг авч, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, хувийн статустай газар яагаад хариуцлага алдав. Бусад дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй адил техник тоног төхөөрөмж, урсгал зардал, эм ханган нийлүүлэлт, ажиллах боловсон хүчний дутагдалгүй. Төрийн элдэв томилгоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн дэмжлэг хүлээгээд, навсайж суудаг газар огт биш. Төлбөртэй, төрийн дэмжлэгтэй үйлчилгээг иргэдэд үзүүлж, байн, байн эмнэлгээ өргөтгөж суудаг газарт санхүү мөнгөний гачигдал бүр ч байхгүй. Тэр ч бүү хэл, ажлын цаг дуссанаас хойш бага насны хүүхдийг 5000 төгрөгөөр хүлээн авахдаа үзэж, үйлчилдэг. Эмнэлгийг нь булааж, өвчнөөр бизнес хийж, төрийн элдэв дарамтнаас хол тусгаар газар.
...Халдвар авсан иргэн “Цонх нь маш их сийгэж, даарч байсан. Цэвэрлэгээ хийдэггүй. Нийтийн бие засах газартай. Маш их бохир, заваан, үнэр танар гэж авах юмгүй. Зарим тохиолдолд эмч нар тасгаар маскгүй явж байсан. Сувилагч нар нь бээлийгээ байн, байн сольдоггүй байснаас халдвар дэгдэж, голомтолж байна” гэж гомдол мэдүүлж байв. Тус эмнэлэгт халдвар дэгдээд нэлээд хонож байхад тус эмнэлгээс мэдэгдэл хийсэн ч үгүй. Мэдээлэл гаргасан ч үгүй. Уучлалт гуйсан ч үгүй. Эцэстээ бараг тэр эмнэлгээр үйлчилгээ авсан, үйлчлүүлсэн иргэдийн буруу болж хувирч байна....