ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн яам халдвар тархах шинэ голомт болов уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

Эрүүл мэндийн яамны Бичиг хэргийн ажилтан коронавирусийн халдварт өртсөн нь батлагдсан билээ. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэж байгаа Т.Мөнхсайханы зөвлөх О.Чимэдсүрэнгийн ойрын хамаатан аж. Тэрбээр салбарын сайдаа огцруулахгүй гэх гарын үсэг цуглуулах үеэрээ халдвар авсан нь батлагдсан байна. Мөн бичгийн хэргийн ажилтны гэр бүл болох охиноос нь коронавирус илэрсэн байна. Иймд яамны ажилчдыг гэрт нь тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийх шийдвэр гаргасан ажээ.

Өөрөөр хэлбэл, цар тахлын эрсдэлтэй үед эрүүл мэндийн салбар удирдлага, зохион байгуулалтын хувьд доголдолд орсон гэж олон нийт үзсэн байна. Мөн Т.Мөнхсайханыг авч үлдэх жагсаал, цуглаан зохион байгуулах сургаар салбарын мэргэжилтнүүд цар тахлын үед олон хүн бөөгнөрөх нь эрсдэлтэй гэдгийг сануулж байсан аж. Улмаар гарын үсэг цуглуулахаас бус гарч жагсахыг ч эсэргүүцэгчид олон байжээ.

Түүнчлэн олноороо ажиллах нь эрсдэл дагуулна, хүнээ цөөрүүлж, ээлжээр ажиллах саналыг дарга нарынх нь зүгээс сайддаа уламжилж байжээ. Харамсалтай нь, сандал суудалтайгаа зууралдсан сайдын эргэн тойрныхон мэргэжилтнүүдийн үгийг үл ойшоож, халдвар тархах нөхцөлийг бүрдүүллээ.