ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хоггүй наадацгаая” аян өрнөсөөр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-11

 

Үндэсний их баяр наадмын 11-ны өдрийн гол үйл явдлууд өндөрлөх дөхөж байна. Өдөржин хүйтэн салхитай, бүрхэг байсан ч наадамчин олон Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа тэмдэглэж өнгөрүүлэв. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх орчмоор хуушуурны олдоц муу байсан ч хоолны чанарын тухайд асуудал гараагүй гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас мэдэгджээ. Энэ жилийн тухайд хуушуурны үнэ 1000 төгрөг, харин хорхог 7000-8000 төгрөгөөр зарагдлаа.

Архангай, Булганы зарим сумдад шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон учраас айрагны олдоц муу байгааг иргэд хэлж байлаа. Баяр ёслолын дараа гудамж талбай, олон нийтийн хөл хөдөлгөөн болсон газрууд хогоор дүүрсэн зураг цахим орчинд ихээр цацагддаг. Харин энэ жилийн наадмын тухайд цэнгэлдэх хүрээлэнд хог ангилан ялгах савуудыг олноор байршуулж иргэд ч хогоо ангилан ялгах хаяхаас эхлээд цэвэрхэн соёлтой наадаж байх аж. Хүй долоон худагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжсэн Оюутны холбооны залуус болон “Имүүн хатад” ТББ-ын залуус “Хандлагаа өөрчилье” гэх бичиг барин хог хаягдлыг цэвэрлэж, мөн хогоо хаяхгүй байхыг уриалж байгаа юм.

Харин үүрэн холбооны үндэсний оператор “Юнител” компани “Хоггүй наадацгаая, ногоон байгаасай” уриаг дэвшүүлж, Төв цэнгэлдэхийг тойруулан ногоон өнгийн хогийн сав байршуулжээ. Иргэд ч дор бүрнээ үүргээ ухамсарлаж хогоо хогийн саванд нь хийж сайхан наадаж байна. Өнөөдрийн байдлаар ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд 12 хүүхэд эцэг эхээсээ төөрснийг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Б.Тогтох