ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хиам утлагын ууранд түлэгдэж амиа алджээ

O.Admin
2018-07-16

Энэ сарын 15-нд хиам утлагын ууранд түлэгдэж амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хиамны үйлдвэрийн сантехникч Т нь мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад энджээ. Хий авах явцад крант мултарч 45 настай Т нь амиа алдсан байж болзошгүй аж.  Ослын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 10:19 цагт ирсэн бөгөөд аврах ангийн алба хаагчид нас барсан иргэний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.