ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 40 сая дахь тонн нүүрсээ олборложээ

O.Admin
2018-07-16

Эрдэнэс-Тавантолгой” ХК Цанхийн уурхайгаас нийт 40 сая дахь тонн нүүрсээ энэ сарын 02-ны өдөр олборлосон аж. Компани 2011-2016 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Цанхийн Зүүн, Баруун уурхайгаас нийт 22,2 сая тонн нүүрс олборлож, 20 сая дахь тонн нүүрсээ экспортолж байсан бол дараагийн 20 сая тонн нүүрсийг хоёр жилийн хугацаанд гурав дахин илүү хүчин чадлаар ажиллаж олборлосноор 40 сая тоннд хүргэсэн  байна.

Ажлыг нугалж, амжилтыг дагуулж буй нийт ажилтандаа үр дүнгийн урамшуулал болгон 500 мянган төгрөгийг'Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийн дагуу улсын баяр наадмын өмнө олгожээ.

40 сая дахь тонн нүүрсийг 'Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оператор Батчулууны Мөнхбат САТ-390#1 номерийн экскаватораар ухаж ачсан бол Галиравийн Эрдэнэбаяр TR-100#14 номерын автосамосвалаар ачин тээвэрлэсэн ажээ.

2018 оны гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани зорин ажиллаж байгаа бөгөөд оны хагас жилийн байдлаас харахад борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой юм байна.