ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ууганбаяр: 889 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-19

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 12,384 хүнээс шинжилгээ авах явцад 889 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 22,884 болж байна.

889 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 767 нь Улаанбаатар хотод, 118 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өнгөрсөн хоногт таван нас баралт/34, 57, 61 настай эрэгтэй, 75, 55 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан таван хүний дөрөв нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан” гэв.