ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Математикийн олимпиадад багаараа тусгай байрт шалгарчээ

O.Admin
2018-07-19

Хонгконгт энэ сарын 14-19-ний өдрүүдэд “По ЛеунгКук”-ийн нэрэмжит  бага  ангийн  олон  улсын математикийн олимпиад болж  өндөрлөлөө. Тус  олимпиадад  БНХАУ, АНУ,  Австрали,  Болгар, ӨАБНУ зэрэг таван тивийн  20 гаруй  орны  36 багийн 144 хүүхэд оролцсоноос Монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч, цом, медалиар  шагнуулжээ. 

Монгол Улсын баг тус олимпиадад:

• Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин,  Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн 5 “б” ангийн сурагч  Мөнхмандалын  Билэгтөгөлдөр

• Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч  Чиндэгсүрэнгийн  Чингүн 

• Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Энхбаярын  Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

 Уг олимпиадын хувийн төрөлд  Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5“д” ангийн  сурагч Эрдэнэбатын Энхжин хүрэл медаль хүртжээ. 

Тус олимпиадад манай улс 2012 оноос оролцожэхэлсэн бөгөөд Э.Энхжин Монгол Улсаас хувийн төрөлд  медаль хүртсэн тав дахь хүүхэд болж аж. Тус олон улсын олимпиадад  сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг байна. 

Мөн олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд  Монгол  Улсын  математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгарч, цом хүртжээ.