ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Ачтан-Элит эмнэлгийн хажуугийн явган хүний замыг чөлөөллөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-08-03

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ачтан-Элит эмнэлгийн зүүн талаас орон сууцны 57-р байр хүртэлх 0.3км авто замын нөлөөлөлд өртсөн хоёр иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөлтийг Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэлээ.

Тус зам нь хоёр эгнээ зорчих хэсэг, хоёр талдаа явган хүний зам төлөвлөгдсөн бөгөөд Ачтан-Элит эмнэлэг нь газраа чөлөөлөөгүйгээс болж замын ажилд саад учраад байсан аж. Одоо замын ажил саадгүй үргэлжлэн хийгдэх боломжтой боллоо.