Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоосон билээ.
Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгасан.
Тэгвэл өнөөдөр нэр бүхий сургууль цэцэрлэгт ажиллаж, хоолны илчлэг чанар болон норматив хэмжээг судлаж ажиллав. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байсан бөгөөд доорх гэрэл зургаас та өмнө байсан болон одоо өөрчлөгдөх хоолны хэмжээг харж болно. Өмнө нь 900 төгрөг төсөвлөж 270ккал-тай хоол иддэг байсан бол 1500 төгрөг болгож сурагчид 660ккал тэжээллэг хоол идэх боломжтой болжээ. 6-11 насны хүүхдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 6.7 хувь нь иодын дутагдалтай гэсэн судалгаа бий.