ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-ийг Д.Нямхүү бус Ц.Билэгсайхан удирдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-06

ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Л.Баттөрийг өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлжээ. Түүний албан тушаалд ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү буцаж ирж байгаа гэх мэдээлэл сошиал орчинд гарсан ч Д.Нямхүү эмч энэхүү мэдээллийг үгүйсгэжээ.

Харин тус албан тушаалд  Ц.Билэгсайхан гэх залуу томилогджээ. Ц.Билэгсайхан нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дэд захирлаар ажиллаж байсан аж.

Л.Баттөрийг өнгөрөгч гуравдугаар сард ХӨСҮТ-ийн захирлаар томилох Эрүүл мэндийн сайдын тушаал гарч байсан ч ийнхүү зургаахан сарын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.