ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд Жишиг гудамж төсөл хэрэгжиж байна

O.Admin
2021-09-15

Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргоос сонгогдсон, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар БХБЯ-ны төсөв санхүүжилтээр хийгдэж буй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбуланд барьж байгуулагдах “Жишиг гудамж” төсөлд “Баганат орд” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа биечлэн очиж ажлын явцтай танилцахын зэрэгцээ хавчиг талбай, газар чөлөөлөлт зэрэг тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага болон ард иргэдтэй уулзаж ярилцан зөвшилцөлд хүрсэн юм.

Үүний үр дүнд ажлын явц саад бэрхшээлгүй, илүү хурдан шуурхай явагдах боломж нөхцлийг бий болголоо. Уг төсөл хэрэгжсэнээр хорооны иргэд цаашлаад сургууль, цэцэрлэгийн сурагчдад олон талын ач тустай

Уг төсөл нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд А болон Б хэсэгчилсэн талбайд 6 метр өргөнтэй хар зам, 1.5 метр өргөнтэй дугуйн зам, 1.5 метрийн өргөнтэй явган зам барьж, мод, тоглоомын талбай зэргийг барьж байгуулахын зэрэгцээ 144 гэрэлтүүлгийн шон, 15 камерын шон байрлуулах юм. Төсөл 2021-2022 оны хугацаанд хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд түргэн шуурхай гүйцэтгэвэл энэ ондоо багтаад дуусах ч боломжтой талаар хариуцагч компанийн төлөөлөл хэлж байсан юм

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төслийн талаар хэлэхдээ "Бид энэ бүтээн байгуулалтыг өөрсдөдөө бус үр хойчдоо л зориулж байгаа. Ирээдүй минь өнгөлөг гэгээлэг, ая тухтай, эрүүл цэвэр орчинд өсөж торниосой гэсэн дээ хийж байна. Нэг хоёр ч гэсэн жишиг гудамж, гэрэлтүүлэг, тоглоомын талбайтай болсон байхад үүнээсээ бусад дүүрэг хороод ч үлгэр жишээ авч хотын төвөөс алслагдмал хэдий ч аятай тохитой сайхан амьдарч болдог гэдгийг хүн бүр мэдрээсэй гэж хүсэн байна” хэмээсэн юм. Мөн энэ бүтээн байгуулалтад ард иргэд чадах чинээгээрээ тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Т.Бямбажаргал