ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ФОТО СУРВАЛЖИЛГА: Улсын жишиг цэцэрлэг болох зорилготой 50 дугаар цэцэрлэгтэй танилц

O.Admin
2021-09-15

Ковидоос үүдэн хорио цээрийн хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа энэ цаг үед хүүхдийг цэвэр агаарт салхилуулж, бие бялдрыг нь хөгжүүлж байхын тулд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар нэлээд олон тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барьж байгуулсны нэг нь 50 дугаар цэцэрлэгийн гадаад болон дотоод талбайн тохижуулалт, техник технологийн шинэчлэлт, тоглоомын талбай барих ажил юм.

Энэхүү цэцэрлэг нь үндсэн бүртгэлээрээ 400 гаруй хүүхэдтэй бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дөрөв болоод таван настай 280 гаруй хүүхэд суралцаж байна. Одоогийн байдлаар гадаад талбайг тохижуулж тоглоомын талбай барих ажил ид дундаа явж байлаа. Тэгвэл  Х.Булгантуяа гишүүн өөрөө очиж ажлын үйл явцтай танилцаж, дулааны улирал дуусаагүй байгаа учраас талбайг нь хурдан барьж, ашиглалтад оруулж өгөхийн тулд яаравчилж, чанартай сайн гүйцэтгэхийг зөвлөлөө. Мөн дулааны улиралтай холбогдуулан уг тоглоомын талбайд зөвхөн цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийг тоглуулах бус ойр орчмын орон сууцны хүүхдүүдийг ч тоглуулж байх нь чухал гэв. Газар талбай хомс шигүү байршилтай ийм газар орон сууцны хүүхдүүд тоглох тоглоомын талбайгүй байдаг тул аль боломжит байдлаараа хүрэлцээт талаас нь бодолцож байх хэрэгтэй талаар хэлж байсан юм.

Тус цэцэрлэгийн хөдөлмөрч хамт олон нь гадаад талбай, зүлэг ногоо болоод дотоод засал чимэглэлээ 100 хувь өөрсдөө гараар хийж гүйцэтгэдэг гэнэ. Цаашдаа улсын жишиг цэцэрлэг болох зорилт тавин ажиллаж байгаа бүтээлч хамт олон юм байна. Уг хамт олонтой гишүүн Х.Булгантуяа гишүүн уулзаж, урам зориг өгч, ирээдүй хойч үеийн минь төлөө өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байгаа хөдөлмөрч хамт олонд талархлаа илэрхийлсэн юм. Цэцэрлэг хороодын ажилчид ч хүүхэд багачуудад нь шинэ сайхан тоглоомын талбай барьж өгч байгаад гүнээ баярлаж байгаагаа хэлж байлаа. Цэцэрлэгийн гадаад болон дотоод заслын фото сурвалжилгыг уншигч танд хүргэе. 

Сурвалжилсан: Т.Бямбажаргал