ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шахмал түлшний үнсийг бордоо болгон ашиглана

O.Admin
2021-09-16

Сайжруулсан түлшийг хэрэглээнд хаях биш үнсийг нь барилгын салбарт болон ургамалд бордоо болгон хэрэглэх боломжтойг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээлэв.  

 

Тэрбээр “2020 оноос эхлэн гэр хорооллын өрхийн хэрэглэсэн сайжруулсан түлшнээс гарсан үнсийг дахин хэрэглэх талаар судалж эхэлсэн. ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материалүйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалсан.

Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол гарч байсан. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад  явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэх боломжтой гэж гарсан. Мөн ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байна.

Иймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болжээ. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж  үзэж байгаа” гэлээ.

Таван шуудай сайжруулсан түлшнээс 5-7 кг үнс гардаг аж. Энэ нь хэр сайн шатсанаасаа хамаардгийг тодотгосон юм. Энэ жил гэр хорооллын өрхүүд үнсээ хэрхэн ялган ангилах талаар мэдлэг мэдээлэл олгоход анхаарч ажиллах аж. Улмаар иргэд түлшээ хэрэглэж сурсан шигээ үнсээ ялган ангилж дадвал дахин боловсруулахад хүндрэл гарахгүй гэдгийг албаныхан тодотгож байсан юм.