ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмчилгээний 160.000 төгрөгийн багцад ямар үйлчилгээ багтдаг вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-16

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

- Хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх

-Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл

- Өдөр бүр хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах

- Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц

- ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.