ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цар тахлын улмаас 12 иргэн нас барж, 6566 иргэн эдгэрлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-19

Эрүүл мэндийн яамнаас ээлжилт хэвлэлийн хурлаа хийж, өнгөрөгч 24 цагт коронавирусийн дэгдэлтийн тоон баримтыг өглөө. Өнгөрөгч хугацаанд 2777 тохиолдол /зөвхөн ПСР шинжилгээ/ илэрч, 6566 иргэн эдгэрсэн бол 12 иргэн нас баржээ.

Нас барсан иргэдийн тухайд архаг хууч өвчтэй ковид хавсарсан бөгөөд 21-40 насны нэг иргэн байсан бол бусад нь ахмад настай байжээ.

Тус өвчний улмаас эмнэлэгт 21391 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол Булган аймагт өчигдрийн байдлаар орон нутгаас хамгийн өндөр буюу 282 тохиолдол бүртгэгджээ. Өчигдөр орон нутагт 1417 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.