ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тогтоол усанд хүүхэд живж, амиа алдсан хэрэг гарчээ

O.Admin
2021-09-21

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км/-т тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага 09.20-ны өдрийн 13:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 15:46 цагт очиход 13 настай эрэгтэй Д 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байжээ. 

Аврах баг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна. 2020 оны тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө барилга барихаар ухсан нүхэнд мөн л 11-15 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 80 гаруй удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байдаг. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байсан юм.