ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн албан хаагч сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-21

Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж байгаа зураг цацагдсан билээ.

Тэгвэл энэ зургийн дагуу цагдаагийн байгууллагаас дотоод хяналт шалгалт явуулж, Орхон аймгийн цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагч, хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.М гэгч нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад бусадтай нийлж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогджээ.

Тухайн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд, Эрүүгийн хуулийн 20.7.1-д заасны дагуу хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа мэдэгдлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.7.1-д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээжээ.