ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Амартүвшин: Эдийн засгийн их сэргэлт санаачилгыг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын оролцоо чухал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-22

Уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг "Mонголиа Майнинг" олон улсын уул уурхайн үзэсгэлэн "Буянт-Ухаа" спорт цогцолборт нээлтээ хийлээ.

Аравдахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож, үг хэллээ. Тэрбээр "Эдийн засгийн их сэргэлтийг хийхэд гол хүчин зүйл бол том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэдгийг өнөөдөр төр болон бизнесийнхэн аль аль талдаа ойлгосон.

Томоохон төслүүдийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд газар, дэд бүтцийг шийдэх, зөвшөөрөл олгох, санхүүжилт ба хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, тогтвортой байдлыг хангах зэргийг багтаасан хууль эрхзүй, бодлого зохицуулалтын тогтвортой орчин нэн чухал байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Эдгээр том төслүүдийн олонхи нь уул уурхайн салбарт хамаарч байна" гэв.

Боломжит худалдан авагч, ханган нийлүүлэгч, бизнесийн түншүүдтэйгээ уулзах, шинэ хамтын ажиллагааны суурийг тавих, уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологиудтай танилцах зэрэг боломжийг олгодог "Mонголиа Майнинг" үзэсгэлэнд гадаад, дотоодын 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм.