ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-22

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай болон Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжин хэлэлцүүлэх, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох асуудлыг хэлэлцэв.

Коронавируст цар тахлын улмаас улс, нийслэл, аж ахуйн нэгж, өрхийн эдийн засагт сүүлийн 2 жилийн хугацаанд хүндрэл үүсээд буй. Нийслэл хотын төсвийн 80 гаруй хувь нь татвараас бүрддэг бөгөөд цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалт хийснээр хотын 2020, 2021 оны төсөв тасраад байгаа юм.

Мөн Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн долоодугаар сард улсын улсын төсвийг тодотгосон байдаг. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн 2021 оны төсвийг тодотгох шаардлага үүсэж буй юм. Нийслэлийн 2021 оны төсвийн тодотголын төсөлд тэвчиж болох зардлыг танаж, зарим ажлын зардлыг нэн тулгамдаж буй ажилд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төвлөсөн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэргүүлэгчид Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай болон Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, эхний хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд, хоёр дахь хэлэлцүүлгийг аравдугаар сарын 7-нд хийхээр товлолоо. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 2020 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд Тэргүүлэгч, төлөөлөгчид,  НЗДТГ-ын холбогдох нэгжүүд онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.