ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

92 мянган хүүхэд ковидын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-23

Өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх вакцины I тунд 161, II тунд 462, нэмэлт сэргээх тунд 2145, нийт 2768 иргэнийг хамруулж, дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2886 (24.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.099 (74.4 хувь), 16-17 насны 26.044 (76.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.