ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэмэлт тунг идэвхжүүлэхийг Ерөнхий сайд даалгажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар ковид цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонсчээ.

Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан бол 65.4 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа аж. Харин нэмэлт идэвхжүүлэх тунд 291 мянган хүн хамрагдаад байгааг дуулгасан юм. Гуравдугаар тунд 55-69 насныхан хамгийн идэвхтэй хамрагджээ. Вакцины гуравдугаар тунд хамрагдсан 255 мянган иргэнд хийсэн судалгаагаар вакцинд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан нь гуравдугаар тунгийн үр нөлөө өндөр байгааг харуулсан үзүүлэлт хэмээн онцлов.

Ерөнхий сайдын Зөвлөх Ч.Болортуяа хэлэхдээ “Манайхтай адил буюу гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа Израил улсад мөн халдварын тархалт 0.1 хувьтай байгаа. Гуравдугаар тунгийн үр дүн өндөр байгаа учраас эрчимжүүлэх ажлыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Манай улс 6.3 хүн/ тун вакцин татан авснаас өнөөдрийн байдлаар 1.2 сая хүн/тун вакцины нөөцтэй байна” гэлээ.