ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ургац хураалтад халамжийн 7234 иргэн ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-30

Өнөөдрийн байдлаар 50.7 мянган га талбайг ангилан хаджээ. Харин 72.3 мянган га-гаас 105.8 мянган тонн үр тариа, үүнээс 66.6 мянган га-гаас 98.7 мянган тонн улаанбуудай, 11.6 мянган га-гаас 108.7 мянган тонн төмс, 5.1 мянган га-гаас 60.6 мянган тонн хүнсний ногоо, 14.2 мянган га-гаас 36.6 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган га-гаас 8.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 18.0 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 54.4-57.2 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан, 7234 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.