ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ Харцага Н.Золбоо 90 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-25

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын Харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөх Н.Золбоо “Баянхонгор хөгжлийн төлөө” сантай хамтран “Харцага цолны хишиг түгээх” сайн үйлсийн аянг зохион байгуулжээ.

Аяны хүрээнд Баянхонгор сумын есөн багийн энэ жил шинээр ЕБС-д элсэн суралцах эмзэг бүлгийн  90 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн иж бүрэн хэрэгслийг бэлэглэсэн байна.

Тэрбээр энэ үеэр “Бөхчүүд ихэвчлэн ард иргэдээс тусламж дэмжлэг, бай шагнал авч байдаг шүү дээ. Тийм болохоор буцаагаад цолныхоо хишгээс бяцхан сурагч дүү нартаа хүртээх буяны үйл ажиллагаа хийхийг зорьсон юм” гэжээ.