ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Реппер Lil Thug E-гийн эмчилгээний зардлын 25 хувь нь цуглаад байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-30

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны 09-р сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон.

Яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай цаашлаад чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас 09-р сарын 25-26нд шилжих шөнө Турк улсын Истанбул хотыг зорьж "İstinye Üniversitesi Hastanesi Medical Park" -д хэвтэн эмчилгээгээ эхлүүлээд байгаа аж.

Түүний эмчилгээ, мэс заслын төлбөр нь эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болох бөгөөд одоогийн байдлаар 23 хувь нь цуглараад байна.

/ https://lilthuge.zochilcare.mn/ /

Хугацаа алдаж болохгүй хүнд цочмог хавдар тул элэг нэгт монголчуудыгаа хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Lil Thug E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна.

ХАНДИВЫН ДАНС:

ХААН БАНК ₮ - 5163496119 /Л.ГАНЧИМЭГ

ХААН БАНК $ - 5163496696 Ganchimeg Lkhagva

Хилийн чанадад оршин суугаа Монголчууд GoFundMe платформыг ашиглан сэтгэлийн хандиваа өргөөрэй.

https://gofund.me/29ada815

/GoFundMe нь олон улсын гүйлгээний маш бага шимтгэлтэй төдийгүй GoFundMe дээрх BigLifeforLILTHUGE аяныг та цааш Facebook, Instagram, Twitter зэрэг өөр маш олон платформ дээр гадна дотны бүх хүмүүст хуваалцаж хандивын аянд нэгдэхийг уриалаарай. Мөн нийт хандивлагдсан үнийн дүн, хандив өгсөн хүний тоо зэргийг шууд харах боломжтой ба аль ч улсаас шилжүүлэг хийгдсэн татвар төлөхгүй/