ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрх баригчид дарангуйллын хээрийн сургууль хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-30

“Одоо боллоо” олон нийтийн цуглаан маргааш /2021.10.01/ Төв талбайд зохион байгуулах талаар  Ардчилсан намын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө.
 

Тэрбээр цуглаан зохион байгуулах шалтгаанаа ийн тайлбарлав. “Дэлхийн улсууд ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ковидын эсрэг зарцуулаад үр дүн гаргаж чадаж байна. Гэтэл манай улс ДНБ-ийхээ 60 хувь,  20 орчим их наяд төгрөг зарцуулсан  ч өвчлөл, нас баралтын тоо дэлхийд хамгийн өндөр хэвээр байна.
 

Зуд болоход нохой зоолдог гэдэгчлэн өвчин зовлон тохиолдоход ноёд, дарга нар завшиж, ковидын хууль нэрээр бизнесийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг боомилж, дарангуйллын “хээрийн сургууль” болголоо. Ард иргэд өнгөрсөн хугацаанд дүрэм журмыг хангалттай мөрдөж, эрх баригчдын эргэж буцсан шийдвэрийг хангалттай тэвчсэн. Одоо боллоо. Тиймээс маргааш Төв талбайд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна” гэв.