ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гуравдугаар тундаа хамрагдах иргэдийн идэвх суларч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-03

Өчигдөр буюу аравдугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 34, II тунд 117, нэмэлт сэргээх тунд 772, нийт 923 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.889 (75.3 хувь), 16-17 насны 26.290 (77.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Халдварын нөхцөл байдлыг нэг сараар илэрхийлбэл, есдүгээр сарын 28-ны байдлаар 92 мянга болж нэмэгджээ. Нас баралтын хувьд дунджаар өдөрт найман тохиолдол гарч байна. Халдварын эсрэг дархлаажуулалт 35 дахь долоо хоногоос суларсан.

Халдварын тохиолдол, шинж тэмдэг илэрсэн иргэдийн тоо нэмэгдсэн ч дархлаажуулалтын хоёр, гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвхи суларч байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусын халдвараас сэргийлж чадна. Тиймээс иргэдийг гуравдугаар тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.