ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ: Энэ долоо хоногт шахмал түлшийг 450 цэгээр борлуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-04

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр өглөө хуралдаж байгаа билээ. Тэгвэл хуралдааны эхэнд түлш борлуулах цэг хангалтгүй байгаагаас үүдэн иргэд түлшинд шөнөөр очерлож байгаа гэх асуудлыг хэлэлцэж, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд нөхцөл байдлыг танилцуулжээ.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш”, Эрчим хүчний яам хариуцдаг. Нийслэлээс зөвхөн цэгүүдэд түгээлт хийх үүрэгтэй аж.

Өнөөдрийн байдлаар нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байгаа шалтгаан нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой аж. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 450 болгоно гэж тус компанийн удирдлагууд Нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулжээ. Дээрх цэгүүдэд захиалгын дагуу 5 тонн түлш дотоод тээврийн туслан гүйцэтгэгч 34 компани хүргэн ажиллаж байна.