ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэмэлт дархлаажуулах тунд 1633 иргэнийг хамрууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-06

Өчигдөр буюу аравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 213, нэмэлт сэргээх тунд 1633, нийт 1922 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.5 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2919 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.017 (75.4 хувь), 16-17 насны 26.327 (77.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.