ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-12

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж их хэмжээний бэлэн мөнгө авсан гэх “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 27-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж, шүүхээс Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцсон байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн /2002/  149 дүгээр зүйлийн 149.1 дэх гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 15 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан билээ.

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан ч Х.Бат-Ялалт хойшлуулаад байсан аж. Х.Бат-Ялалт нь “Архи тамхи, секс гурав хүний амьдралд байх ёстой бүх юм” хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүний өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг цацна хэмээн сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх асуудлаар шүүхэд дуудагдсан.

Тэрбээр, өнгөрөгч нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт дахин өрсөлдсөн ч 1000 гаруйхан санал авчээ.