ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой түлшийн 51 ХУВИЙГ Эрдэнэс Тавантолгой ХК эзэмшинэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-13

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж “Тавантолгой түлш” ХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших шийдвэр гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Уг шийдвэртэй холбогдуулан Засгийн газраас 14 хоногийн дотор “Тавантолгой түлш” ХК-ийн 5 жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулан холбогдох яам, байгууллагуудад танилцуулах үүрэг өглөө. Энэ талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярихдаа "Компанийн 51 хувийг "Эрдэнэс таван толгой" ХК эзэмшихээр боллоо.

Ингэснээр жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажил явдаг байсан бол  орлого олох, бусад түлшний хэлбэрийг бий болгох зэргээр бизнесийн зарчим барьж ажиллана. Иймд "Таван толгой түлш" ХК-ийн таван жилийн бизнес төлөвлөгөөг 14 хоногийн хугацаанд боловсруулах үүргийг бидэнд өглөө" гэв.