ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ногоон орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-13

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК , “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Улаанбаатар хотын БЗД-ийн 19 дүгээр хорооны 2.8 га газарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиргааны барилга болон EDGE олон улсын ногоон барилгын үнэлгээний системийн дагуу ногоон орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичигт “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-г төлөөлж гүйцэтгэх захирал М.Говьсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “НОСК” ХК хэрэгжүүлэх гэж буй төслийн ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж судалгааны ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК төсөл хэрэгжүүлэх бүс нутагт EDGE олон улсын ногоон барилгын үнэлгээний системийн дагуу ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэх, өөрийн компанийн захиргааны барилга барих боломжтой эсэхийг судлах юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд орон сууцаар хангах, цаашлаад нийслэлийн иргэдэд зориулагдсан ногоон орон сууцны олон улсын стандарт шаардлагыг хангасан жишиг орон сууцны хороолол бий болох болно.