ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буу цэвэрлэж байгаад сум алдаж, 10 настай хүүгийн аминд хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-14

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өчигдөр буугаа цэвэрлэж байсан иргэн санамсаргүй сум алдаж, 10 настай хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарсан талаар “tac.mn” сайт мэдээлжээ. Хүү нүүрэн тус газраа буудуулж, газар дээрээ амиа алджээ.

“Буу алдаж, хүний аминд хүрчихлээ” гэсэн дуудлага өчигдөр Архангай аймгийн цагдаагийн албан хаагчдад ирж, дуудлагын дагуу хэргийн газар очсон байна.

Хэргийг 38 настай тус айлын хүргэн нь үйлдсэн бөгөөд буунаасаа сум гаргах гэж байгаад санамсаргүй буудчихлаа хэмээн мэдүүлжээ. Хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэлээ.