ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тасалгаат вагон өвлийн хуваариар явж эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-15

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн маргааш өглөөний 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжих юм байна. Өвлийн цагийн хуваариар тасалгаат вагон аялж эхэлжээ.

Зорчигч та галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт

2. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа

3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс гурав хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс хоёр хоногийн хугацаанд хүчинтэй